Сахараас бүрэн татгалзвал хүний биед ямар өөрчлөлт гардагийг эрдэмтэд илрүүлжээ

Хэрвээ хүн сахар хэрэглэхээс татгалзвал,түүний биед ямар өөрчлөлт гарахыг АНУ-ын эрдэмтэд илрүүлсэн байна. Мэргэжилтнүүддаруй хэд хэдэн эерэг өөрчлөлт гарсныг анзаарчээ.

Сахар агуулсан бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзахад гардаг ашиг тусын тухай америкийн хоол судлаачид ярьсан байна. Хүмүүсөнгөц харахад сахаргүй мэт йогурт, сүмс болон хөндий гоймон хэрэглэхэд өдөр бүр дунджаар300-700 калри авдагийг хэвлэлд дурджээ.Хүний хувийн онцлогоос шалтгаалан сахараас татгалзахадмэдрэлийнцочиромтгой байдал ихсэж, сэтгэл санааны гутрал, алмай байдалд орж болдог байна.

Харин хоол, ундны цэсэнд сахарбайхгүй байхадзүрх тогтвортой ажиллаж,гэнэт нас барах эрсдэл гурав дахин буурдаг гэж америкийн эрдэмтэн Жеймс Диниколантиниол үзэж байна. Сахар ньмэдрэлийнсимпатик системийн рецепторыг идэвхижүүлдэгинсулинихэсэхэд нэрмээс болдог аж. Түүнчилэн даралт ихсэж,зүрхний хэм алдагдахад хүргэж болдог байна.Сахар хэрэглэхээ больсноос хойш хэдэн долоо хоногийн дараа холестерины хэмжээ 10%, өөх тос20-30%-иар буурдаг ажээ.

Сахарын агууламж маш багатай хоол тэжээл нь арьсыг сайжируулж,сэргээхэд тус дөхөм үзүүлж,батгагарахыг дарангуйлдаг байна.Гурван сарын турш 100-200 млчихэрлэг ус уухад үрэвсэх эрсдлийг 87%-иар нэмэгдүүлдэг ажээ.Сахараас болоод элгэний эргэн тойронд өөхний давхараа ихсэж,улмаас нойр булчирхайд сөргөөр нөлөөлж, чихрийн шижин өвчин тусах эрсдэлийг ихэсгэжмэднэ.Өглөөдөөчихэрлэгзүйл идэх нь үд гэхэд нойр хүргэж, харин орой тийшкортизол гэдэг бодисын ялгаралт нь нойргүйдэх шалтгаанболж болно.

Сахар хэрэглэхээс татгалзсанаар хүн ой санамж,тогтоолт сайжирч байгааг анзаарч болно. Сахар нь тархины эсүүдийн холбоосыг эвдэж, ингэснээр тархины үйл ажиллагааг идэвхижүүлдэггүй байна. Сахарын хэрэглээг багасгах нь онцын мэрийлтгүйгээрилүүдэл жингээсээсалах боломж олгодог байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ