АНУ-ын сенат Оросын эсрэг хориг арга хэмжээний тухай хуулийг батлав

АНУ-ын сенат Орос, Иран,БНАСАУ-ын эсрэг хориг арга хэмжээ авахтухай хууль батлажээ. ТАСС агентлаг өнөөдөр ингэж мэдээлэв.

Хуулийн төслийг 98 сенатч дэмжиж, хоёрхон хүн эсэргүүцсэнийг дурдаж байна.

Хуулийг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампаар гарын үсэг зуруулахаар явуулах бөгөөд тэрээрхуульдхориг тавих эрхтэй юм.

Пүрэв гарагт “Коммерсантъ” сонин Оросын ГХЯ-ны учрыг мэдэх хүмүүсийг хэлснийг иш татахдаа,хязгаарлалтын шинэ багцад ерөнхийлөгч Дональд Трампыг гарын үсэг зурсан тохиолдолдОросын талын хийж болох алхамын тухай мэдээлжээ.Уг сонинд бичсэнээр,америкийн дипломатчдыг гаргах, АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрын ажилтны тоог нэлээд цөөрүүлэх нь ийм арга хэмжээ болж болох ажээ.

Огт өөр хариу барьжч болох боломжийг хэлэлцэж байгааг бас дурдсанбайна. Жишээлэхэд, Орос улс БНАСАУ-д шахалт үзүүлэх арга хэмжээг чангатгах зэрэг Вашингтоны засаг захиргааны хувьд туйлын чухал асуудлуудаар АНУ-тай хамтран ажиллахаас татгалзаж болох юм.

Гэхдээ АНУ-ын шинэ хориг арга хэмжээний хариуд хийж болох алхамын тухай сэдвээр ярих нь эртдэнэ гэж Оросын тал үзжээ.Ингэхийн тулд хуулийн төсөлд гарын үсэг зурахыг хүлээзнэх шаардлагатай гэж Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн даргра Дмитрий Песков онцлон тэмдэглэсэн байна.

Оросын талхориг арга хэмжээний нөхцөлд хүлээцтэй, тэвчээртэй хандаж байгаа, гэхдээ ямар нэг агшинд тус улс иймэрээ цээргүй явдалд хариу барихаас аргагүйдхүрэх болно. Оросын ерөнхийлөгч Владимир Путин финийн төрийн тэргүүн Саули Ниинистётай хийсэн хэлэлцээний дүнгийн тухай хэвлэлийн хурал дээр ингэж мэдэгджээ.

“ОХУ-ын эсрэг америкийн шинэ хориг арга хэмжээний тухай хуулийн төсөл батлагдвал, Орос улс ямар хариу авахав гэсэн сэтгүүлчдийн асуултад Путин хариулахдаа, “манай орны талаар ингэжэрээ цээргүй авирлаж байгааг эцэс төгсгөлгүйгээр тэвчихаргагүй” гэж хэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ