БНАСАУ дахин баллистик пуужин харавжээ

Умард Солонгос тив хоорондын “Хвансон-14”баллистик пуужинг хоёр дахь удаагаа харавсан тухай мэдээлсэн байна. Пхеньяны эрх баригчдын нотлож байгаагаар, АНУ пуужингийнхүрч тусах зайндбайгаа ажээ. Пуужингийн нислэгийн алслал нь 1000 орчим километр, хамгийн дээд өндөр нь ойролцоогоор 3725 километр гэнэ.

Тийнхүүпуужин АНУ-ын нутаг дэвсгэрт хүрч чадна гэж Ким Чен Ун мэдэгдсэнийг РИА Новости агентлаг мэдээлсэн байна.БНАСАУ-ын удирдагч ээлжит пуужин харавсныг “АНУ-д өгч буй хатуу сануулга” гэж тодорхойлжээ.

БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг солих юмуу зогсоох аргагүй гэж БНАСАУ-ын удирдагч онцлон тэмдэглэснийг Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

БНАСАУ-ыг пуужин харавсны дараа АНУ, Өмнөд Солонгос баллистик пуужин сургуулилтын журмаар харавсан байна. . Пентагоны төлөөлөгч сэтгүүлчдэд ингэж мэдээлснийг Ройтерс агентлаг мөн уламжилсан байна.

Вашингтоны засаг захиргаа өөрийн орон болон бүс нутаг дахь холбоотнуудыгаа хамгаалахын тулд боломжтой бүхнээ хийх болно гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп түрүүнд нь мэдэгдэж байсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ