Ази, Номхон далайн 31 дэх жембори нээлтээ хийлээ

Энэ сарын 28-ны өдөр буюу өчигдөр Ази, Номхон далайн 31 дэх жембори 20.00 цагт олон улсын “Найрамдал” цогцолборт нээлтээ хийлээ. Дэлхийн 40 орны 2000 скаут, Монгол Улсын 21 аймаг, есөн дүүргийн 4000 скаут болон сайн дурын 1500 удирдагч нараас бүрдсэн 7500 хүн оролцожбуй томоохон арга хэмжээ юм. Энэ сарын 27-ноос ирэх сарын 2-ны хооронд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн скаутууд “Нүүдэлчдийн зүг” уриан дор нэгдэн адал явдалт өдрүүдийг өнгөрүүлэх болох аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ