Австрали аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авч байна

Өнгөрсөн бямба гарагт Австрали улсад террорын эсрэг томхон ажиллагаа явуулж, одоо нисэх буудлуудын аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээавч байна. “Нисэх онгоц дэлбэлэх зорилготой террорын хуйвалдааныг таслан зогсоох” ажиллагааг Австралийн холбооны улсын цагдаагийн байгууллага, Шинэ Өмнөд Уэльс мужийн цагдаагийн байгууллага болон Австралийн аюулаас хамгаалах, тагнуулын алба хамтран явуулжээ.
Австралийн ерөнхий сайд Малколм Тернбулл уг ажиллагааны тухай хэвлэлийн хурал дээр ярьсныг хэвлэлд мэдээлсэн байна. Түүний хэлснээр, одоогийн байдлаар дөрвөн хүн саатуулж, уг ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.
Сидней хотын болон нийт орны бусад нисэх буудалд аюулгүй байдлыг хангах нэмэлт арга хэмжээ авнагэж Тернбулл хэлсэн байна. Ерөнхий сайд нисэх буудалд хожимдолгүй ирж, удаан хугацаа шаардах нэмэлт шалгалтад бэлэн байхыг зорчигчдод зөвлөжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ