Америкийн генерал БНАСАУ-ын эсрэг хүч хэрэглэхэд бэлэн гэж мэдэгдэв


Шаардлага гарвал АНУ-ын зэвсэгт хүчин БНАСАУ-ын үйлдлийн хариуд хүч хэрэглэхэд бэлэн байна гэж АНУ-ын Номхон далай дахьагаарын цэргийн хүчний командлагч генерал Терренс О’Шонесси мэдэгджээ.
Умард Солонгос бүс нутгийн тогтвортой байдалд хамгийн ноцтой байдлаар заналхийлсэн хэвээр байгаа юм. БНАСАУ-ын асуудлыг шийдвэрлэхэд дипломатын бодлого тэргүүлэх чиглэл хэвээр байгаач,америкийн засаг захиргаа хэрэг явдлын өрнөлтийн хамгийн муу хувилбарт бэлтгэж байна гэж тэр хэлжээ. “Хэрвээ тушаал ирвэл, бид өөрсдийн сонгох тэр цагт,тэр газарт түргэн зуур, илүү хүчээр хариу барихад бэлэн байна” гэж генерал О’Шонесси дурджээ.
Японы батлан хамгаалах байгууллагын мэдээлснээр саяхан БНАСАУ-д харавсан “Хвасон-14” пуужингийн нислэгийн алслал нь 998 километр, хамгийн дээд өндөр нь бараг 3725 километр байжээ.Пуужин Япон тэнгист тус орны эдийн засгийн бүсэд унасан байна.
Харин ОХУ-ын батлан хамгаалах яамны мэдээлснээр, УмардСолонгосын пуужин 681 километрийн өндөрт хөөрч, 732 километр ниссэн нь дунд тусгалын баллистик пуужингийн үзүүлэлт гэжээ .
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ