Хилийн чанад дахь монголчууд 75 сая төгрөгийн хандив илгээжээ


Өнөөдөр & #8220;Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл& #8221;-ийн төлөөлөл ОБЕГ-ын удирдлагуудтай уулзаж гадаадын 12 улсад суугаа монголчуудаас 75 сая төгрөгийн мөнгөн болон биет тусламжийг цуглуулснаа тайлагнаж, хандивын аян одоо ч зогсолтгүй үргэлжилж байгааг дуулгалаа.
Тухайлбал, Австрали дахь монголчууд 3.4 сая, Монгол Герман ТББ-уудын зөвлөл 9.4 сая, Англи дахь монголчууд 5.9 сая, Монголын Залуучуудын холбооны дэргэдэх БНСУ дахь салбар зөвлөл 1.7 сая, Том Гуанжу хотын монгол нэгдлийн залуучууд 1.0 сая, АНУ-ын Лос-Анжелосын монголчуудынхолбоо 12.5 сая, Чикаго дахь монголчууд 13.6 сая төгрөгийн мөнгөн хандивыг Онцгой байдлын ерөнхий газрын санд шилжүүлээд байсан юм.
Тэгвэл өнөөдөр Ирланд, Швед, Австрали, АНУ-ын баруун эрэг буюу Бэй Аэриагийн Монголчуудын Холбооныхны сэтгэлийн хандивыг бие төлөөлөгчид нь уг уулзалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудад хүлээлгэн өглөө.
Мөн Хилийн Чанад дахь Монголчуудын зөвлөлийнхөн ОБЕГ-ын удирдлагуудтай санал солилцож, цаашид Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагатай олон зүйл дээр хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийлэв гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ