Согтуу жолооч замын хашлага мөргөж онхолджээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ нийт 531 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 372 дуудлага бүртгэгджээ. Осол, хэргийн улмаас нийт 45 хүн гэмтэж бэртсэний 13 нь бага насны хүүхэд байсан аж. Энэ сарын 30-ны өдөр шороон шуурга шуурч, бороо орсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын гадаргууд гулгаа үүссэнтэй холбоотойгоор зам тээврийн ослын шинжтэй дуудлагын тоо өмнөх амралтын өдрүүдээс нэмэгджээ.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, ТЭЦ-3 станцын зүшүн урд уулзварт “T.Prius-20” маркийн автомашины жолооч Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хашлага мөргөж онхолдсон хэргийг тус дүүргийн ЗЦХ-т шалгаж буй юм байна. Мөн гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 102 жолоочийг илрүүлэн саатуулж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ