Өнөөдөр болох үйл явдлын тойм


Эрүүл мэндийн хөгжлийн төвд
09-18 цагийн хооронд “Эхийн сүүгээр хооллолтыг хамтдаа дэмжицгээе” сэдэвт онлайн сургалт зохион байгуулна. Оролцогчид 21 аймгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, жирэмсний хяналтын эмч, өрхийн эмч нар 307 хүн оролцоно.
Хангарьд ордон
10:00 цагт нийслэлийн Засаг дарга С.Батболд нийслэлд хийгдэж буй авто замын шинэчлэлт, засварын ажлын явцтай танилцана.Эхлээд Зайсан толгойн замыг Богд уулын арын замтай холбох ажилтай танилцана.
Цаашлаад ХААИС-ын уулзварын өргөтгөл, Богдын музейн уулзварын өргөтгөл, Яармагийн гүүрний барига угсралтын ажил, ГССҮТ-ийн авто зогсоолын барилгын ажил, Өгөөжийн уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай танилцана.
Монгол Ньюс Мэдээллийн төв дээр
11:30 минутаас Хаппи Веритас оношилгооны төв хэвлэлийн хурал зарлаж байна.
Энэ нь гурван төрлийн шинжилгээ, эмчилгээ үнэ төлбөргүй хийх болсон талаар мэдээлэл хийнэ.
Төрийн ордонд
11.30 цагт Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурал болно. Энэ үеэр БОАЖЯ-наас өвлийн бэлтгэлээ хэр хангаж байгаа талаар Ерөнхий сайд болон бусад албаны хүмүүст тайлангаа тавина.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ