Орос дахь америкийн дипломатчдын тоог цөөрүүлэх болсныг Маккейн тайлбарлав

АНУ-ын элчин сайдын яамны ажилтнуудын тоог цөөрүүлэхийг Орос улс шаардсаныг америкийн бүгд найрамдах намаас сонгогдсонсенатч Жон Маккейн өөрийн Твиттерт тайлбарлажээ.

“Путин америкийн дипломатчдыг хөөж байгаад гайхах явдалгүй, гэхдээ тэр болон түүний шадар хүмүүсманай ардчилалд халдсаныхаа горыг амсана” хэмээн Маккейн тэмдэглэсэн байна.

Өмнө нь 80 настай Маккейн зүүн нүднийхээдорхи цусны бүлэнг авахуулсан юм. Энэ нь тархины хавдар байж болохыг уг эмчилгээний дараа хийсэн эдийн шинжилгээ харуулжээ.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр АНУ-ын конгресс тухайлбал,оросын нефть-шатдаг хийн салбарын компаниудын ашиг сонирхлыг хөндсөн шинэ багц хориг арга хэмжээг сайшаасан юм.Ерөнхийлөгч Дональд Трамп хуулийн төсөлд одоогоор гарын үсэг зураагүй байгаа ч,ойрын үед гарын үсэг зурах бодолтой байгаа гэж дэд ерөнхийлөгч Майк Пенс мэдэгдсэн байна.

Хариуд нь Орос улс Серебряный Бор дахь зуслан болон Москва дахь агуулахуудад очихыг америкийн элчин сайдын яамны ажилтнуудад хориглож, түүнчилэн дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж буй 755 хүнийг гаргахыг шаардсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ