Шумуулд ямар хүмүүс амттай байдаг гээч

Хэрвээшумуул таныг л хазаад байдаг гэвэл,тийм биш юм аа. Тиймээс шумуул зөвхөн таныг хазаад байдаг юм биш байна.Шумуул нь ямар хоол идэхээ мэддэг бөгөөдиймээс түүний хувьдхүн нэг ёсны хиам шиг л юм уу даа.

Мэдээж зүсэн бүрийн шумуул байдгаас гадна, эдгээрийн цус сорох сонирхол нэлээд ялгаатай нь мэдээж.

Шумуул нь хумхаа, вирусийн гаралтай бусад элдэвөвчнийг тээж, түүнчилэн зүсэн бүрийн шимэгчийг тараадаг юм. Тиймээс шумуул яахлаараа хүнийг хатгадгийг тодруулахаар дэлхийн эрдэмтэд мэрийж байгаа юм. Шумуул яагаад хүнийг хатгаад байдаг вэгэвэл,үүний шалтгаан нь хүний амьсгалаараа гаргадаг нүүрс хүчлийн хий гэнэ. Харин жирэмсэн эмэгтэйчүүд, тарган болон хөлөрдөг хүмүүс ийм хий илүүтэй ялгаруулдаг учир, шумуулын жинхэнэ бай болдог байна.

Зарим үед хүнээс их хэмжээгээр ялгардаг лактат буюу сүүний хүчил ньолонхи төрлийн шумуулыг далладаг гэнэ. Шар айрганд нугасгүй хүмүүсийгшумуул хэзээ ч зүгээр өнгөрүүлдэггүйгнэг судалгаа харуулжээ. Нэгдүгээр бүлгийн цустай хүн шумуулыг овоохонтатдаг гэнэ. Үүнээс гадна, нэг төрлийн бактерийн бөөгнөрөл нь шумуулыг маш их татдаг ч, зарим үедтүүнийг үргээдэг байна. Тиймээс чухамхүү шагай болон хөлний уланд амттай бактери их байдаг учир, шумуулын сонирхолыг татдаг байж магадгүй аж. Яагаад ч юм, эм шумуул нь эрчүүдийг биш, эмэгтэйчүүдийг илүү хаздаг байна.

Гэвч шумууланд хатгуулна гэж айх явдалгүй хүмүүс ч байдаг бөгөөд тэд шумуулыг үргээдэг онцгой бодис ялгаруулдаг гэнэ. Өөр нэг судалгаанаас үзэхэд,зарим хүн шумуулын сонирхол татахаар үнэргүй байдаг нь нэг талаараа азтай ч юм шиг.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ