ОУВС Монголын сонгуульд оролцсонуу?

Хүмүүсийн инээд, дургүйцэл хоёрыг хүргэсэн үйл явдлууд ар араасаа цуварч байсаан.

Гол баатруудын нэгсангийн сайд Чойжоо хэмээх барагтай эдийн засагчийг гаргаахгүй янзтай баруун монгол аялгатай эрхэмтэй ойлголцох гэж ОУВС хэмээх байгууллагын төлөөлөгчид чамгүй л хугацаанд зүдрэх шиг болсон.

ТүүнийгУИХ-ын эрхэм гишүүд ч олонтоо шалгааж зовоосон нь үнэн. Мань хүн ч ганц л хариулттай. Яагаад төсөв алдагдалтай байна гэхээр Олон улсын валютын сангийн зөвлөснөөр л гэх. Яагаад татвар нэмчихэв ээ гэхээр Олон улсын валютын сан шахаад л гэх. Тэтгэвэрийн насыг яагаад нэмчихэв гэхээр олон улсын л гэх...?

Яг л морь унасан толгойгүй хүн гэдэг шиг Олон улсын валютын сангийн “толгой”-той Сангийн сайдаас асуусан асуулт бүхэнд ганцхан хариулт ирэх. Ингэж ч сайн муугаараа дуудуулан зүтгэснийхээ эцэст “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-тхамрагдахаар болсон.

Гурван жил хэрэгжихуг хөтөлбөрийн хүрээнд нийт 440 сая ам.долларын санхүүжилт тус сангаас орж ирэх учиртай. Эхнийх нь 36.8 сая ам.доллар өнгөрөгч тавдугаар сарын сүүлээр орж ирэн, Монголбанкны вальютын нөөцөд нийлүүлэгдсэн.

За ингээдтөсөв санхүүгийн сахилга баттай байж,эдийн засгийн ил тод байдлаар ОУВС-тай нягт зөвшилцөж ажиллахаар тохирсон засгийн газрынхан маань ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр мориндоо мордож ОУВС гаа хулхидсануу, эс бол зөвшилцөж зөвшөөрөл авсануу бүү мэд, Эрдэнэбат сайдаасаа эхлээд “эдийн засагт ногоон гэрэл аслаа” уриатай халамжийн бодлогыг хэрэгжүүлж эхлэв.

Ерөөсөө л бүх хүүхдүүддээ хүүхдийн мөнгө олгохоор боллоо гэж сонгуулийн сурталчилгаа дуусах мөчид гэнэт гаргасан шийдвэрт ОУВС зөвлөж зөвшөөрч оролцсон бол энэ байгууллага Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гаргасан эдийн засгийн популист алхамд оролцсон болж таарахнээ.

Үгүй дээ,яалаа гэж ? Манайхан л ОУВС –гаа хулхидчихгүй юу даа...Иргэдийн дансанд хүүхдийн мөнгө орж улс 100 орчим тэрбум төгрөг зарлагадав. Ойрноос хүүхдийн мөнгийг хавтгайруулан олгох байдлыг зогсоох шаардлагыг ОУВС-ийн шинжээчид үүрэгдсэн тухай мэдээлэл чих дэлсэх болсон. Манай засгийн газрын хэд үгүй л гээд гүрийгээд байдаг.Удахгүй учир начир нь ил болох бизээ.

Уул нь ч нэг хэсэгтээ л Чойжой сайдын “морь унасан толгойгүй хүн”-ий үлгэрээр ажиллаад явахад эдийн засагт үргэлж ногоон гэрэл асаад байдаггүй юмаа гэхэд, ядаж ногоон,шар гэрэл ээлжлээд явах боломжтой л болчих юм шиг.

Н.Цахилгаан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ