Умард Солонгос ямар цөмийн зэвсэгтэй вэ?


Умард Солонгос өөрийгөө цөмийн зэвсэгтэй улсгэж мэдэгддэг ч, үүнд өгдөг үнэлгээ нь эх сурвалжаас шалтгаалан нэлээд өөр өөр байгаа юм. Тухайлбал, Өмнөд Солонгос, Япон, АНУ-ыгустгачихаар цөмийн 50 цэнэгт хушуутайхэмээн Пхеньяны эрх баригчид удаа дараа мэдэгдэж байсан билээ. Харин БНАСАУ10-аас 16 хүртэл тооны цөмийн цэнэгт хушуу болон бөмбөгтэй гэж Жон Хопкинсын их сургуулийн (АНУ) харъяанэр хүндтэй америк-солонгосын хүрээлэнгийн судлаачид хэлдэг. Умард Солонгос ердөө 8 цэнэгт хушуутай гэж Брукинсын хүрээлэн (АНУ) мэдэгддэг юм.
Умард Солонгос цөмийн цохилт өгч чадах уу?
Чадахаар барахгүй. Пхеньяны эрх баригчдын үзэж байгаагаар,атомын бөмбөг авч явж чадах хэд хэдэн бөмбөгдөгч нисэх онгоц БНАСАУ-ын агаарын цэргийн хүчинд бий. Түүнчилэн Умард Солонгосцөмийн цэнэгт хушуу суурилуулж болох баллистик пуужин хийж байгаа юм.
Умард Солонгосбие даан цөмийн зэвсэг хийж чадах уу?
Чадахаар барахгүй. Тус орон зөвхөн технологи төдийгүй,бас шаардлагатай дэд бүтэцтэй, энэ нь Йонбений цөмийн цогцолбор юм. Уг цогцолборт үйлдвэрлэж чадах зэвсгийн плутонийн тоо хэмжээний тухай яс мэдээлэл нийтэд байхгүй нь үнэн. Умард Солонгосын эрх баригчид МАГАТЭ-гийн (Атомын эрчим хүчнийг энх тайвны зорилгоор ашиглах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх олон улсын байгууллага, 1957 онд байгуулагдсан, төв байр нь Вена хотод байдаг)мэргэжилтнүүдийг уг объектод оруулдаггүйд хамаг учир байгааюм.
Цөмийн цэнэгт хушуу болон бөмбөг үйлдвэрлэх зорилгоор газар дор цөмийн шинэ цогцолбор байгуулж байна гэжАНУ2015 оны зургаадугаар сарын 7-ндБНАСАУ-ыг буруутгаж байсан юм.
Умард Солнгосын цөмийн зэвсгийн номлол юунд оршдог вэ?
“Цөмийн зэвсэг нь дайсныг тогтоон барьж, түрэмгийлсэн нөхцөлдхариу цохилт өгөхөд” оршино хэмээн Умард Солонгосын цөмийн зэвсгийн номлолд бичсэн байдаг.Цөмийн хөтөлбөр нь тус оронд атомын цахилгаан станцуудын сүлжээхөгжүүлэхэд шаардлагатайгэж Пхеньяны эрх баригчид бас хэлдэг юм.
Олон улсын хамтын нийгэмлэг Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн явцад ямар нэг байдлаар нөлөөлж чадах уу?
“Зургаагийн” гэгддэгорнууд (ОХУ, АНУ, БНХАУ, Япон, БНАСАУ, Өмнөд Солонгос) хэлэлцээ хийж, хориг арга хэмжээ авах замаар БНАСАУ-ыг өөрийн цөмийн хөтөлбөрийгзогсоодоггүй юмаа гэхэд, ядаж илүүил тод байлгах үүднээс тодорхой оролдлого хийдэг. Харин Пхеньяны эрх баригчидзарим буулт хийсний хариуд эдийн засгийн бүслэлтийгтодорхой хэмжээгээр сулруулж чадсан ч,сүүлд нь тухай бүрийд яриа хэлцээг тасалдуулж ирсэн юм. Тиймээс, Умард Солонгосын эрх баригчидцэргийн зориулалт бүхийцөмийн зэвсгийгхүнс, санхүүгийн болон бусад тусламж авах зорилгоор олон улсын хамтын нийгэмлэгтэй наймаалцах арга болгон ашиглаж байдаг хэмээн шинжээчид үзэж байгаа юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ