Японд ер бусын бүгчим халуун болж байна

Японы оршин суугчид ер бусын бүгчим халуунд зүдэрсээр байна. Наанадаж 8 хүн нас барж, 5315 хүн наранд цохиулсныг хэвлэлд мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд ийм хүмүүсийн тоо 1000-аар цөөрсөн ч, наранд удаан хугацаагаар явч болохгүй гэдгийг эрх баригчид оршин суугчдад сануулсаар байна. Ахиухан ус ууж, малгай өмсөж явахыгзөвлөжээ. Ойрын өдрүүдэд агаарын температур Цельсийн нэмэх 35 градуст хүрэхийг цаг уурчид сануулж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ