Эрхээ хасуулсан жолоочид өршөөл үзүүлж байна гэх худал мэдээлэл цацагдсан гэв

Сүүлийн үед цахим ертөнцөд Зөрчлийн оноо дууссан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан иргэдэд өршөөл үзүүлж, шалгалтгүйгээр эрхийг нь сэргээж байна гэсэн мэдээлэл цацагдсан.
Энэ талаар ЦЕГ-ын бүртгэл хяналтын төвөөс тодруулахад, "Зөрчлийн оноо дууссан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь хасагдсан иргэдэд өршөөл үзүүлж эрхийг нь сэргээж байна гэдэг нь ор үндэслэлгүй, худал мэдээлэл. 2017 оны долоодугаар сарын 1-нээс Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар арга хэмжээ тооцуулсан иргэдийн зөрчил хүчингүй болоогүй.
Хууль зүйн сайдын 2015 оны А/186 дугаар тушаалаар баталсан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх журам”-ын дагуу үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ