“GANGNAM STYLE”-ийн түүхэн амжилтыг эвдсэн“SEE YOU AGAIN”

Солонгосын реп дуучин PSY “Gangnam Style” дуугаараа интернэтийг байлдан дагуулан хамгийн олон сонсогчтой хэмээн ихэд алдаршсан билээ. Рэп дуучинг тухайн үедээ НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байсан Бан Ги Мун хүртэл хүлээн авч уулзаж бүгд л түүнийг дуурайн бүжиглэж байсан.
Харин саяхнаас Уиз Халиф, Чарли Пут нарын зохиосон “See You Again” дуу “Gangnam Style”ийн амжилтыг эвдсэн тухай мэдээлэв.“Furious 7” киноны саунтрек болох энэ дууг хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн жүжигчин Пол Уоркерийн гэгээн дурсгал зориулан зохиосон аж. Одоогийн байдлаар 2896116159 хүн уг клипийг үзэж сонирхоод байна. Өөрөөр хэлбэл “Gang¬nam Style”ийн амжилтыг 1.5 саяар давуулсан бөгөөд энэ нь яахын аргагүй бас нэгэн том амжилт юм. Урлагийн ертөнцөд бас нэгэн шинэ амжилтыг тогтоосон “See You Again” нь 2015 онд анх сонсогчдын хүртээл болсон юм. Тун удалгүй Америк болон Европыг байлдан дагуулж 12 долоо хоногийн туршид “Billboard Hot 100”ийн жагсаалтыг тэргүүлжээ. Их Британи, Австрали, Австри, Канад, Герман, Ирлан, Шинэ Зеланд, Швейцарь зэрэг орнуудын чартад хэдэн долоо хоногийн туршид нэгдүгээрт бичигдсээр байна. Харин энэ амжилт нь аль зэрэг удаан сонсогчдыг байлдан дагуулах эсэх нь тодорхойгүй хэмээн судлаачид бичжээВВС-гийн сэтгүүлчдийн бичсэнээр Америкийн алдарт жүжигчин Пол Уоркерийн дурсгалд зориулсан нь амжилтанд хүрэх нэг шалтгаан нь болсон аж. Дуууны клипийн гол баатар нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн жүжигчин. Клипийн хамгийн сүүлчийн хэсэгт Вин Дизель, Пол Уолкер хоёр хоёр тийшээ явж “Полийн дурсгалд” гэсэн үгээр төгсдөг.“See You Again” дууны талаар ярихад жүжигчин Пол Уолкерийг дурдахгүй байхын аргагүй. Тэрээр “Furious 7” кинонд тоглож байхдаа зураг авалт дуусаагүй байхад буюу 2013 оны арваннэгдүгээр сард ослоор амь үрэгдсэн юм. “Furisious” кинонд Брайан О Коннерийн дүрийг бүтээсэн тэрээр олны танил жүжигчин төдийгүй загвар өмсөгч байсан.
Пол 1973 онд Калифорни мужид бизнесмен Пол Уолкер, загвар өмсөгч Шерил Крабтри нарын ууган хүү болон төржээ. Хүүхэд байхдаа л памперсийн сурталчилгаанд тоглосноос хойш телевизийн янз бүрийн нэвтрүүлэгт оролцож сурталчилгаанд хэд хэдэн удаа тоглосон. Мормон шашин шүтдэг гэр бүлд төрж өссөн тэрээр урлагт хүч үзэхийн сацуу спортоор идэвхтэй хичээллэдэг байсан нэгэн. 1994 онд “Tammy & The T-Rex” кинонд тоглосноос хойш хэд хэдэн дүрийг тун ч амжилттай бүтээсэн түүнийг Холливудын хамгийн ирээдүйтэй жүжигчний нэг гэж байсан. Кинонд тоглох урилга ч тасраагүй гэдэг. 2001 оноос эхлэн гол дүрийг бүтээх болж харин “Furisuous” кино Полыг улам алдаршуулж нэлээд хэдэн жүжигчин бүсгүйчүүдтэй нэр холбогдож байсан удаатай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ