Гурван дүүргийн эмнэлэг мэс заслын тасагтай болно
Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтын явцын мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргаорлогч дарга О.Баяр хотын удирдлагуудад өглөө.
“Энэ жил нийслэлийн эрүүл мэндийн салбарт
- Улсын төсвөөс 493.6 сая төгрөг,
- Нийслэлийн төсвийн 2.6 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
Үүнийг гурван дүүрэгт мэс заслын тасаг байгуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авахад зориулсан. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт 357.5 сая, нийслэлийн Эрүүл мэндийн газарт эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалт одоогийн байдлаар 366.4 сая төгрөг байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийслэлд байгаа гурван амаржих газарт тус бүрт нь 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийджээ.
- “Амгалан” амаржих газарт шинээр Эмгэг нярайн тасаг байгуулахаар засварыг дуусгаад улсын комисс хүлээн авсан. Үйл ажиллагаагаа эхэлэхэд бэлэн болжээ.
- “Хүрээ” амаржих газарт мэс заслын хэсэгт их засвар хийсэн байна.
Дүүргийн эмнэлгүүдэд мэс заслын тасаг байгуулахаар засвар хийж, тоногтөхөөрөмжийн тендерүүд зарлаж дууссан бмйна. Аравдугаар сарын 1-н гэхэд гурван дүүргийн эмнэлэг мэс заслын тасгаа нээнэ” гэж Нийслэлийн эрүүл мэндийн газрынорлогч даргаО.Баяр хэллээ.
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчС.Батболд ирэх жилээстендерүүдийгнэгдүгээр сарын 1 гэхэд зарладаг тогтолцоонд шилжинэ.Наймдугаар сарын 15 гэхэд бүх ажил дуусч, ашиглалтанд орж, хяналт хийнэ гэдгийгагентлагийн дарга нарт үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ