Ерөнхий сайд ЦЕГ-т үүрэг өгсөнүү?


Хэдэн мянган хоригдол суллагдсанд жийрхэх хүмүүс олон байсан ч,нийгмийг айдас түгшүүрт автуулсан хэрэг хаа очиж цөөрсөн ч юм шиг. Сонгууль, аагим халуунаас залхсан ард иргэд маань энд тэнд тэнэж явахдаа түймэр тавьчихгүй л бол бусдаар улс орондоо гай тариад байгаа юм үнэндээ л алга. Харин улс төрөөс угжаастай дээдсүүд маань л сүүндээ цадаагүй гөлөг шиг улс орноороо тоглоод байгаач юм шиг , томроод байгаа ч юм шиг учир нь ойлгогдохгүй л байна.
90 минут луйвар ярьж суудаг улс төрчид маань сүүлдээ бүүр өөр хоорондоо өдөөн хатгалага хийж тагнаж ,чагнах, дагаж мөрдөх мөшгөх гээд замбараагаа алдлаа. Бүүр сүүлдээ арга барагдаад ерөнхий сайд нь хүртэл Цагдаагийн газартаа гомдол гаргалаа. Эрхэм ерөнхий сайд сошиал, хэвлэл мэдээллээр тархсан “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Шадар сайд У.Хүрэлсүхийн араас сүүл тавьжээ “гэсэн мэдээлэл бичлэгийг үзсээр тэвчээр алдаж дараахь хүсэлтийг гаргажээ.
“2017 оны наймдугаар сарын 2-ний өдрөөс олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сайтуудыг ашиглан миний биеийг зохион байгуулалттайгаар Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийг танхайн гэмт хэрэг үйлдсэн мэтээр харагдуулах зорилготой ажиллагааг бусдад захиалга өгч, гүйцэтгүүлсэн мэт дүрс дуу бүхий бичлэгийг тараасан байна. Уг бичлэг дуу оруулалт, монтаж найруулга, зохиол бүхий байгаа нь тодорхой нарийн зохион байгуулалт бүхий ажил болох нь харагдаж байна.
Дүрс бичлэгт байх гэрч нарын мэдүүлэгт нэр дурдагдсан н.Энхмэнд, н.Зол-Эрдэнэ нарын хүмүүс өмнө нь Тагнуулын байгууллагад ажиллаж байсан, гүйцэтгэх ажлын туршлага бүхий хүмүүс байгааг шалгалтын ажиллагаандаа онцгой анхаарч үзэх шаардлагатай байна.
Иймд дараах асуудлыг шалгуулах хүсэлтэй байна.
- Уг бичлэгийг зохион байгуулалттай урьдаас төлөвлөж, найруулж монтаж дуу оруулалт тайлбар бүхий зохиомжилсон нь нэгэнт тодорхой байна. иймд дүрс бичлэгийг хэний захиалгаар хийсэн болох.
- Дүрс бичлэгт дурдагдсан үйл явдал үнэхээр болсон эсэх, үнэхээр дээрх зохион байгуулалт бүхий ажиллагаа явагдсан бол үүнийг хэний захиалга, хүсэлтээр гүйцэтгэсэн болох. Ямар учраас миний биеийг хамаатуулсан болох зэргийг богино хугацаанд нэг мөр шалгаж тогтоолгож өгнө үү гэжээ.
Ийнхүү Ерөнхий сайдыг ЦЕГ-т гомдол гаргаж байгаатай зэрэгцэн иргэн Г.Доржзодов өмгөөлөгч Г.Баасангийнхамт 90 минутийн бичлэгээ шүүхийн шинжилгээний хүрээлэнд өгчих санаатай хуулийнхны үүдийг эрчимтэй сахиж эхэлжээ.60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудалд санаачлага гаргаж ажиллахыг АТГ, УЕП-ын удирдлагуудад Ерөнхийлагч Х.Баттулга хоёронтой анхааруулаад байгаа. Энэ байгууллагуудад Ерөнхийлөгчийг хүчтэй нөлөөлж чадна гэж олон нийт харж байгаа.
Харин ерөнхий сайдын шууд удирдлаганд байдаг ЦЕГ-т,“Иргэн Ж.Эрдэнэбат” гомдол гаргаад “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат” үүрэг өгсөнүү? Аль альнийх нь баримт “ бичлэг” болоод байгаа нь олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ.
Т.Цахилгаан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ