Шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна

Яг одоо Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүхэд болж буй шүүгдэгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох хэргийн шүүх хурал түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна. Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, хоёр шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа нар шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэнээр ийнхүү Улсын дээд шүүх хэргийг дахин хэлэлцэж буй билээ. Эх сурвалжийн мэдээлснээр, тун удахгүй шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ