Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнаж, чагнасныг шалгуулахаар АТГ, ТЕГ-т хандсан

Шадар сайд У.Хүрэлсүхийн Ажлын албаны ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, зөвлөх А.Үйлстөгөлдөр нар өнөөдөр шуурхай мэдээлэл хийлээ. Өчигдрөөс эхлэн цахим орчинд Шадар сайд У.Хүрэлсүхийг чагнасан, мөрдсөн талаар мэдээлэл цацагдлаа. Харамсалтай нь энэ үнэн.
2017 оны долоодугаар сарын 3-ны өдөр бид нар энэ тухай ТЕГ, АТГ-т шалгуулах тухай албан бичиг явуулсан. Шадар сайд уг асуудалд нухацтай хандаж, холбогдох хуулийн дагуу шалгуулах нь зөв гэж үүрэг өгсөн. Үүний дагуу шалгах үйл явц өрнөж байгаа.
Шадар сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөр: Юуны өмнө ийм хэрэг явдал гарсанд бид туйлын харамсаж байна. Энэ мэдээлэл бичгийн болон CD хувилбараар Шадар сайдын ажлын албанд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ирсэн нь үнэн.
Нэг сарын өмнө АТГ болон ТЕГ газарт өгсөн албан бичгийг Та бүхэнд танилцуулъя. 
-154156-1814664601.jpeg)

СЭТГЭГДЭЛ БИЧИХ