Мөнгөөр цэвэршүүлсэн ус хүний ДНК-гийн бүтцийг эвддэг гэнэ


Зүүн Английних сургуулийн мэргэжилтнүүд янз бүрийн судалгаанд дүн шинжилгээ хийж үзжээ. Тэгсэн чинь мөнгө хэрэглэж,усыг хоргүйжүүлэх ньхүний ДНК-г муутгаж мэдэхийг тэд илрүүлсэн байна. Усыг хоргүйжүүлэх энэ арга өмнө ньүзэж байснаастийм ч үр нөлөөтэй биш болж бас таарчээ.
Мөнгөөр хоргүйжүүлсэн усхүний бие махбодь, тодруулвал ДНК-гийн молекулыг эвдэлж,хромсомд өвөрмөц өөрчлөлт гаргаж, түүнчилэн эр бэлгийн үрийн генийг гэмтээдгийг тогтоох боломжийг эрдэмтдийн хийсэн сүүлийн судалгаанууд олгосон байна. Мөнгөөр цэвэршүүлэх ньусыг хоргүйжүүлэх тийм ч сайн арга биш бөгөөд бактерид бүрэн нөлөөлөхийн тулд усан дахь мөнгөний концентрац нь150 мкг/л байх ёстой, гэтэл энэ нь хүний бие махбодийн хувьд байж болохгүй тун хэмжээ юм гэж хэвлэлд бичжээ.
Үүнээс гадна, “мөнгөний” ус ньялангуяабоом зэрэг спор үүсгэдэг бүх төрлийн хортой бактери юмуубүр энгийн вирусүүдийг устгаж чаддаггүйгээс ийм ус ашигтай биш гэдгийг шинжээчид тэмдэглэж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ