Xамгийн урт насалсан индиан “Цагаан чоно” хэмээх Жон Смит

Энэ хүнийг гурван зуунд амьдарсан хүн хэмээн ярьцгаадаг. Үнэхээр тэр 1790-ээд онд төрж,1920-иод онд нас барсан гэдэг бөгөөдамерикийн чиппева омгийн индиан гурван зууныг үзжээ. Түүний яг хэд насласныг тогтоогоогүй бөгөөд учир нь 1790-ээд онд төрсөн андианчуудад төрсний гэрчилгээ өгч байсан нь юу л бол,гэхдээ Миннесота муж улсын энэ индиан 137 нас насласныг зарим баримт бичиг гэрчилдэг байна.Өөр бусадбаримт бичигт түүнийг 129 насласан гэдэг гэнэ.Түүний нүүр хорчийн, үрчлээтсэн ч,хорвоог орхих хүртлээ ухаан санаа цоо эрүүл байсан гэдэг.Өвгөн индианы гэрэл зургууд хямдхан бишээ, түмэн үрчлээ сууж, ганс зуусан,том гэгчийн хамартай, толгойдоо шувууны өд хатгасан тэр ер бусынсонин харагдана.

Жон Смит хэзээ төрсөн, 1922 онд нас барсныг хэн ч мэдэхгүй,зарим нь түүнийгбүр 137 хүрсэн, зарим нь 129 насласан, бусад нь 88 нас хүрсэн байх хэмээн ярьцгаадаг байна.Гэсэн ч олонхи судлаач –“Цагаан чоныг”нэг зуу лавтай наслаж, арваннайм, арванес, хорьдугаар зуунгээд гурван зууныг дамнан амьдарсан байх гэж үздэг гэнэ.

Тэрээр Миннесота муж улсын Касс Лейкт аж төрж байсан бөгөөд түүний төрсөн он, амьдралын нарийн ширийн зүйл тодорхойгүй ч,тэр олон эхнэртэй байсан бөгөөд хамгийн сүүлчийнх нь түүнээс бараг 100 насаар дүү байсан гэж ярьцгаадаг байна!

Тэр өөрийн гэсэн хүүхэдгүй, харин нэг өргөмөл хүүтэй байжээ.

Жон Смит найман удаа гэрлэж байсан ч, Том нэртэй өргөмөл хүүгээс нь өөр хүүхэд байгаагүй гэнэ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ