БНАСАУ-ын эсрэг хоригийг санал нэгтэй чангатгав

Энэ тухай тогтоолыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийнбүх 15гишүүн улс дэмжжээ

Умард Солонгосыг пуужин туршсанаас болж энэ орны эсрэг хориг арга хэмжээг чангатгахыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүд санал нэгтэй дэмжсэнийг хэвлэлд мэдээлж байна.

Бямба гарагийн орой санал хураалгахаар оруулсан тогтоолыг дэлхийн энэ байгууллагын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн бүх 15 улс, түүний дотор ОХУ, Хятад дэмжжээ.

Хориг арга хэмжээнд Пхеньяны эрх баригчдынөмийн болон пуужингийн хөтөлбөртэй холбоотой 13 хүн болон үйлдвэрийн эсрэг нэр заасан арга хэмжээ авахаар заасан байна.

Түүнчилэн баримт бичигт БНАСАУ-аас эрдэс болонбусад бүтэгдэхүүн, түүний дотор нүүрс, төмөр, хар тугалга, далайн бүтээгдэхүүн экспортлоход хориг тавихаа заажээ. Т эрчилэн Умард Солонгостой хамтарсан үйлдвэрүүд шинээр байгуулах, одоо байгаа зохих үйлдвэрүүдэд нэмэлт хөрөнгө оруулахыг хориглож байна.

Үүнээс гадна,БНАСАУ-аас нэмэлт ажиллагсад авахыг гадаадын орнуудад хоригложээ.

Үүний зэрэгцээуг баримт бичгийн дагуу,Умард Солонгосын ажилчид ажиллаж байгаа орнуудад тэдний тоог нэмэгдүүлэхийг хориглож байна. Түүнчилэн Умард Солонгосын хөлөг онгоцуудыг бусад орны боомтод оруулахыг хоригложээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ