Даншиг наадмын аварга, арслангууд тодорно

“Даншиг-хүрээ цам” наадам хоёр дахь өдрөө Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байна. Шашин, соёлын наадмын хүчит бөхийн барилдаан тавын даваанаас эхэлж буй бөгөөд өнөөдөр аварга, арслангууд нь тодорно. Даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд Даншигийн аварга Р.Пүрэвдагва, начин О.Хангай, Э.Энхбат, Бо.Батжаргал, Д.Амар¬сайхан, Б.Пүрэв¬сайхан нарын 256 бөх хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа юм. Даншиг наадмаар улсын цол олгодоггүй бөгөөд Даншигийн начин, өсөх идэр начин, заан, арслан болон аварга цол олгох журамтай. Өнгөрсөн онд Р.Пүрэвдагва Даншиг наадмын хүчит бөхийн барилдаанд хоёр удаа түрүүлж, Даншигийн аварга цол хүртэж байжээ.

Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд наадамчин олон болоод гадаадын аялагч жуулчдад тусалж, аюулгүй байдлыг хангах үүднээс 20 оюутан цагдаа, 6 морьт цагдаа ажиллаж байгаа ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ