Гялтганадаг iPhone-ын гэр аюултай гэнэ


Henri Bendel, Tory Burch и Victoria’s Secret зэрэг iPhone-ын гэр нийлүүлдэг нэг дор хэд хэдэн брэнд-үйлдвэрлэгч гар утасны эздийн амь нас, эрүүл мэндэд аюултай 275 мянган ийм гэрийг буцаан татаж байгаа тухайгаа зарлажээ.
Смартфоны дагалдах хэрэгсэл үйлдвэрлэгчид ингэж шийдвэрлэх болсон шалтгаан ньхимийн ноцтой түлэгдэл үүсгэдэг байж магадгүйд оршиж байна. 275 мянган гэр аюултай байж мэдэх гялалздаг хайрс маягийн зүйлээр чимэглэгдсэн байжээ.
Гурван брэндийн энэ шийдвэр ньгялалздаг зүйлсээс арьсандшингэн зүйл нэвтэрч, улмаар арьсыгцочироон, цэврүү үүсгэдэг нь АНУ-ын хэрэглээний барааны аюулгүй байдлын асуудал эрхлэсэн комиссын албан ёсны сайтны мэдээнээс тодорхой байна.iPhone хэрэглэгчдийн дунд ийм таагүй тохиолдол хэдийнэ хорин удаа бүртгэгджээ. Хохирогчдын нэг ньбиеийн дээд хэсэг, хүзүү, цээж болон нүүрэндээ маш сүрхий түлэгдэл авчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ