Макроны гэргийн эсрэг өргөх бичигт 170 мянга гаруй хүн нэгджээ



Францын170 гаруй мянган иргэн тус орны ерөнхийлөгчийн гэргий Брижит Макронд тэргүүн хатагтайн албан ёсны статус олгохыг эсэргүүцсэн өргөх бичигт гарын үсэг зураад байгааг хэвлэлд мэдээлжээ.
Сонгуулиар ялвалгэргий нь “олон нийтийн үүрэг” гүйцэтгэнэ хэмээн сонгуулийн өмнөх кампанит ажлын явцад Эммануэль Макрон нотлож,үүнд “татвар төлөгчдийн мөнгөнөөс төлөхгүй” гэж онцлон тэмдэглэж байжээ. Одоо тэргүүн хатагтайн статусын тухай асуудлыг Францын Үндэсний хуралд хэлэлцүүлэхээр өргөн барьсныг “Huffington Post” сонинд дурдсан байна.
Брижит Макронхоёр юмуу гурван туслах, хоёр нарийн бичгийн дарга болон хамгаалалтын албаны хоёр ажилтантайг“Үндэсний тэгш эрх” гэдэг олон нийтийн хөдөлгөөний тэргүүн, дээрх кампанит ажлыг зохион байгуулагчТьерри Поль Валетт нар өргөх бичигтээонцлон тэмдэглэжээ.Энэ нь л хангалттай шалтгаан гэж тэд үзэж байна. “Төрийн тэргүүний гэргий улсаас мөнгө авч болох нэг ч шалтгаан байхгүй” гэж тэд бас дурджээ.
Кампанит ажлыг санаачлагчдын өргөх бичгийн эхийгchange.org сайтад тавьжээ.Ням гарагийн орой гэхэд 170 мянга гаруй хүний гарын үсэг зурсан уг баримт бичгийг ерөнхийлөгч Эммануэль Макрон, засгийн газрын тэргүүн Эдуар Филипп нарт хаягласанбайна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ