Гамшгийн үед ажиллах сайн дурын ажилтан бэлтгэхэд 100 сая төгрөг төсөвлөжээ
Олон улсын улаан загалмайн хорооноос Монгол Улсыг уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байгаа орнуудын нэг гэж үзэж, үер, зуд, түймэр, ган гачиг зэрэг гамшиг ослын үед ажиллах сайн дурын ажилтныг бэлтгэхээр болжээ.
Эхний удаад аймаг бүрээс 15 хүн сургах бөгөөд бэлтгэгдсэн хүмүүс сум орон нутагтаа очоод, гамшиг ослын үед хэрхэн ажиллах сургалт явуулах юм байна.
Тус ажилд 100 сая төгрөг төсөвлөж, ирэх есдүгээр сард эхлүүлэхээр болжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ