Өнөөдөр сар тал хиртэнэ

Аргын тооллын наймдугаар сарын 8. Ангараг гараг. Билгийн тооллын 16.

Тооно одтой, улаагчин туулай өдөр.

Өдрийн наран 5 цаг 42 минутад мандан, 20 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эеээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, сэтгэлд сэвтэй газар очих муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Сар 00.50-05.50 минутад тал хиртэнэ. Оргил үе 03.20 минутад.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ