Эрүүл хүнс хэрэглэж эргэлзэлгүй тэнэгэр амьдрахсан..


Саяхны нэгэн амралтын өдөр хүнсээ базаахаар гэрийн ойролцоох дэлгүүр рүү явлаа. Ормогц л дэлгүүрийн лангуун дээр нүд эрээлжилтэл өрсөн импортын бараа бүтээгдэхүүнийг харж зогсонгоо нэг бодол зурсхийв. “Ингэхэд бид гаднаас орж ирсэн хүнсний бүтээгдэхүүнүүдээс бүрэн хамааралтай болж байгаа юм биш байгаа?” гэсэн бодол. Учир нь сүү, мах, гурил, хүнсний ногоо зэрэг цөөн төрлийн бүтээгдэхүүнээс бусад зүйлсээ бид импортын бараанаас хангадаг гэхэд хилсдэхгүй.
Сүүлийн жилүүдэд манай орны хувьд хүнсний аюулгүй байдлын асуудал чухлаар тавигдах болсон. Учир нь хоол хүнс нь хүний суурь анхдагч материаллаг хэрэгцээ болж улмаар эрүүл аж төрөх, урт удаан наслах үндэс болдог гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Иймээс хүнсний аюулгүй байдлыг хангах асуудлыг зөв, зохистой шийдвэрлэхэд бизнесийн байгууллагууд нухацтай хандвал зохих юм.
Хүнсний аюулгүй байдал гэж чухам юу вэ?
Хүнсний аюулгүй байдал гэж хүн ам амьдралынхаа туршид чанартай, шим тэжээлтэй, аюулгүй хүнсийг улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, газар зүйн байршлаас үл хамааран тогтвортой, хүртээмжтэй сонгон хэрэглэх боломж бүрдсэн байхыг хэлнэ.
Хүнсний аюулгүй байдлын гол хүчин зүйл бол эрүүл ахуйн шаардлага, чанар юм. Манай орны хувьд эрүүл ахуйн шаардлага маш муу байгаагаас гадна импортоор орж ирж буй бараа таваарт тавих хяналт тааруу байна. Учир нь импортын бүтээгдэхүүний 70 орчим хувийг БНХАУ-аас оруулж ирдэг бөгөөд эдгээр бараа бүтээгдэхүүн чанар эрүүл ахуйн шаардлагыг хангадаггүй байх жишээ олонтаа.
НҮБ-ын судалгаагаар дэлхийн хүн амын талаас илүү хувь нь ядуурлын улмаас хоол хүнсний хомсдолтой амь зууж байгаа бол дэлхий дээр жил тутам 6 сая хүүхэд тэжээлийн доройтолтой холбоотой өвчин эмгэгээр нас бардаг аж. Мөн ДЭМБ-аас дэлхий хэмжээнд хорт хавдраар өвчилсөн таван хүн тутмын дөрөв нь хоол хүнстэй холбоотой шалтгаанаар өвчилдөг гэж үзэж байгаа юм. Тиймээс хүн бүр аюулгүй хүнс хэрэглэхийг хичээх хэрэгтэй юм.
Тэгвэл аюулгүй хүнс гэж юуг хэлээд байна вэ?
Аюулгүй хүнс гэдэг нь хэрэглэхэд зориулан үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэлийн бүхий л шат дамжлагуудад эгзэгтэй цэгийн шинжилгээг яг тэр агшинд олж илрүүлэн аюултай байдлаас урьдчилан сэргийлсэн арга хэмжээнүүдийн нийлбэр цогцыг хэлдэг аж. Мөн аюулгүй хүнс гэдэг нь хэрэглэгчид тухайн хүнсийг хэрэглэснээр өвчлөхгүй байх баталгааг хэлнэ. Хэрэглэгчид аюулгүй хүнсийг хэрэглэхэд өндөр өртөг төлөх шаардлага байдаггүй,
Тухайлбал, хүмүүс загас болон тахианы махаар хоол хийхдээ горимын дагуу зөв хадгалах, савлах, борлуулахад хяналт тавих шаардлагатай, анхан шатны боловсруулалт хийж угааж, цэвэрлэн, зөв боловсруулах, зохистой хэрэглэх нь аюулгүй хүнсний чанар хангагдах гол нөхцөл. Мөн наад захын эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан нөхцөлд зориулалтынсав суулга хэрэглэн хоолоо бэлтгэх хэрэгтэй. Түүнчлэн иргэд хувийн ариун цэврийг дээд зэргээр сахин зориулалтын уусмал, шингэнээр гараатогтмол угааж гал тогооны хувцас, хормогчөмсөж занших хэрэгтэй. Эдгээр ньхэрэглэгчдийн зайлшгүй мэдвэл зохих нийтлэг шаардлагууд юм. Хүнсний аюулгүй байдлын талаарх хэрэглэгчдийн дээрх ойлголт нь хүнсийг гараараа барьж идэхээс өмнө түүний баталгааг хангах үндсэн ухагдахуун.
Монгол Улс сүүлийн жилүүдэд зайлшгүй хэрэгцээт хоол хүнснийхээ дийлэнх хэсгийг дотоодоосоо хангах чиглэлээр багагүй ахиц дэвшил гаргаж байгаа ч хүнсний эрүүл ахуйн баталгаа туйлын хангалтгүй байгаа гэж мэргэжлийн хүмүүс дүгнэдэг.
Манай орон хүнсний бүтээгдэхүүнийг хүссэн хувь хүн нь импортоор оруулж ирж, худалдаалж борлуулахыг зөвшөөрдөг цөөхөн орны нэг аж. Бусад оронд зөвхөн аж ахуйн нэгжүүд хатуу хяналтын дор импортолдог бөгөөд зөрчил давтагдвал бизнесийн эрхээ алдах эрсдэлтэй байдгаас илүү хариуцлагатай ханддаг. Хувиараа хүнс импортолж байгаа хэдэн арван мянган хүний оруулж байгаа бараа нэг бүрийг хянах, тэдэнтэй хариуцлага тооцох боломж үнэндээ хомс байдаг.
Хүнсний аюулгүй байдал ньдан ганц хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар тодорхойлогддоггүй бөгөөд төр болон холбогдох мэргэжлийн хяналтын алба, газруудын зүгээс тавигдах шаардлага, түүний хэрэгжилтээр мөн тодорхойлогддог.
Хүнсний аюулгүй байдалд Засгийн газрын оролцоо
• Хүн амыг аюулгүй хүнсээр найдвартай, тасралтгүй хангах, эмзэг бүлгийнхэнд тусгай бодлого боловсруулан хүнсээр дамжин халдварладаг өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах,
•Хүний анхдагч хэрэгцээ болох хүнсний бүтээгдэгдэхүүний найдвартай, баталгаатай байдлыг дээд зэргээр хангах,
•Олон улсын хүнсний бүтээгдэхүүнд тавьдаг шаардлагуудыг бүрэн хангасан дүрэм боловсруулж дагаж мөрдөх,
•Хүнсний үйлдвэрлэгчид, хэрэглэгчдэд хүнсний эрүүлахуйн зарчмууд, шаардлагуудын талаар эрүүл мэндийн байгууллагууд иж бүрэн сургалтын хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх,
• Хүнсний аюулгүй байдалд үйлдвэрлэгчдийн оролцоо болох хэрэглэгчдийн хэрэглээнд нийцсэнбаталгаатай хүнсээр найдвартай хангах,
•Үйлдвэрлэгчид нь өөрийнхөө үйлдвэрлэн борлуулж байгаа бараа бүтээгдэхүүнийг чанарын баталгаатай гэдгийгхэрэглэгчдэд танилцуулахдаа бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяглалт дээрээс хялбар аргаар ойлгомжтой харагдахуйцаарбайрлуулах стандартыг боловсруулж мөрдүүлэх,
•Олон улсын хүнсний худалдаанд дагаж мөрддөг нийтлэг шаардлагуудыг баримтлан ажиллах зэрэг энэ чиглэлийн өмнө батлагдсан дүрэм журмуудын агуулга, ач холбогдлыг эргэн харах, заримдүрэм журмыг шинээр боловсруулан баталж, мөрдөх эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Г.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ