Төв банкинд 8.9 тонн алт тушаажээ


Алт тушаалтыг нэмэгдүүлэх зорилгоор "Монгол алт" аяныг энэ сарын 1-ээс эхлэн гурван сарын хугацаанд Төв банк хэрэгжүүлэхээр болсон. Энэ оны эхний долоон сарын хугацаанд Монголбанкинд нийт 8.9 тонн алт тушаагаад байгаа аж.

Одоогоор дотоодод арилжааны найман банк алт худалдан авч байна. Төв банкны хувьд, 2011 онд 68 хувийн татвар авч эхэлснээс хойш алт тушаалт огцом буурсан юм. Татварын хэмжээг 2011 онд 5 хувь болгож, 2014 оны нэгдүгээр сараас 2.5 хувь болгон бууруулжээ. Ингэснээр 2014-2016 онд алт тушаалтын хэмжээ тогтмол нэмэгдсэн аж. 2015-2017 онд иргэдийн тушаасан алт аж ахуйн нэгжүүдтэй харьцуулахад өндөр үзүүлэлттэй байгаа юм. Түүнчлэн орон нутагт алт худалдан авах талаар судалгаа хийж буйг Монголбанк мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ