Том хөхтэй эмэгтэйчүүдэд хямдралтай үйлчилдэг байж


Үйлчлүүлэгч эмэгтэйчүүдэд хөхнийх нь хэмжээгээр хямдралтай үйлчлэхийг санал болгож байсан нэг рестораны рекламын самбарын талаар Хятадын Гуанжоу хотын (Жэзян муж) оршин суугчид хотын эрх баригчдад гомдол гаргажээ.Телевизийн BBC Newsсувгаар ингэж мэдээлсэн байна.
Самбарт дотоожтойгоо дараалан зогссон эмэгтэйчүүдийг зуржээ.“Хот тэр чигээрээ хөхний эрэлд” гэсэн слоганыг зургийн дор бас бичсэн байна. Рестораны удирдлагахамгийн том хөхтэй үйлчлүүлэгч эмэгтэйчүүдэд хамгийн ашигтай хямдрал үзүүлэхээр амлаж байж.
Үүнд зэвүүцсэн Ханжоу хотын оршин суугчид иймэрхүүрекламыг “балай сурталчилгаа”, “эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхсан явдал” хэмээн гомдоллосон байна.
Ийм зураг наймдугаар сарын эхээр рестораны цонхонд тавигджээ. Рестораны удирдлагын батлан өгүүлснээр, ийм арга хэмжээ явуулж эхлэснээр тус газар үйлчлүүлэгчдийнхээ тоог 20 хувиар нэмэгдүүлж чадсан гэнэ.
“Манай зарим үйлчлүүлэгч эмэгтэй өөрсдөөрөө бахархаж байсан бөгөөд тэдэнд нуух юм огт байхгүй” хэмээн рестораны менежер ярьжээ.Ингэхдээ, хэрэв хямдралтай үйлчлүүлэхийг хүссэн бүсгүйчүүд эрэгтэй ажилтантай харьцахаас зовж байгаа бол, эмэгтэй үйлчлэгчид ханддагбайсан юм гэж тэр нэмж хэлсэн байна.
Тийнхүү өч төчнөөн гомдол ирсэн учир, одоо уг арга хэмжээг зогсоогоод байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ