Тарвага агнаж нийслэл рүү оруулахыг завджээ


Тарвага агнаж нийслэл рүү оруулахыг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Энэ сарын 7-ны өдөр 23цагийн орчимд Төв аймгийн Аргалант сумаас агнасан найман тарвагыг Эмээлт авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор оруулах гэж байсныг Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчид илрүүлжээ.
Зөрчил гаргасан иргэдийг цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байна. Төв аймгийн Аргалант сумаас агнасан найман тарвагыг Зооноз судлалын үндэсний төвд хүлээлгэн өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ