УИХ-ын гишүүн Д.Гантулгыг эргүүлэн татах хүсэлтийг хүргүүлэв

УИХ-ын гишүүн Д.Гантулгатай холбоотой хэргийн явц, АТГ-аас Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн талаар гаргасан шийдвэрийн талаар Ч.Саранзаяа, хуульч Ичинноров нар мэдээлэл хийлээ.

Хүний эрхийн хуульч М.Ичинноров "УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдоод зөндөө хугацаа өнгөрлөө. Долоодугаар сарын 25-нд АТГ-аас Д.Гантулгын хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй гэж үзсэн. Харин түүнтэй холбоотой авлигалын хэрэг байхгүй гэсэн байна. Тавхан хоногийн дотор шаардлагатай чухал гэрчүүдийг дуудахгүйгээр энэ хариугаа гаргасан. УИХ-ын гишүүнийг АТГ хаацайлж байна. Авлига гэдэг нь эрх мэдэлтэй хүн эрх мэдлээ ашиглаж хэн нэгэнд давуу байдал бий болгохыг хэлдэг. ЦЕГ шаардлагатай бүх баримтуудаа шалгаж шударга ажиллах байх гэж бодож байна. УИХ-ын гишүүн Д.Гантулгын хэрэг бүх талаараа нотлогдчихоод байхад энэ хүн гишүүнийхээ ажлыг өгөхгүй байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд Д.Гантулгыг эргүүлэн татах хүсэлтийг хүргүүлж байна" гэлээ.

Ч.Саранзаяа "Долоодугаар сарын 20-нд Баянзүрх дүүргийн прокуророос уг хэргийг эрүү үүсгэх хэрэг биш гэсэн. Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар руу шилжсэн. Би уг нь АТГ-д их итгэж байсан. Прокурор авлигал өгсөн авсан нь илэрсэнгүй гэдэг хариу өгсөн.Миний нүүр номыг хаагаад хуурамч хуудсууд үүсгэж байна. Өөрийнхөө нэрийг ашиглаад сошиал дээр ямар нэг зүйл бичихэд хэцүү болсон. Хуулийн байгууллагууд иргэнийхээ талд ажилладаггүй юм байна. Залхаан цээрлүүлэх байдалтай л хэргийг шалгах явдал болж байна. 500 сая төгрөг авсан бол би өнөөдөр ингэж явахгүй" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ