Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно


Засгийн газраас 2017.07.04-нд хүүхдийн мөнгийг /20,000 төгрөг/ бүх хүүхдэд олгох шийдвэрийг гаргасан. Ингэхдээ энэ оны нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгө аваагүй хүүхдэд нөхөн олгосон билээ.
ОУВС-тай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр баталснаас хойш хоёр сарын дараа амлалтаасаа ухарч хүүхдийн мөнгө өгч эхэлснийг ОУВС-ийн зүгээс шүүмжилж буй нь иргэдийн дунд хүүхдийн мөнгийг зогсоох юм болов уу гэдэг эргэлзээ төрүүлээд байгаа юм.
Энэ талаар Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгоно. Бүх хүүхдэд өгөх шийдвэр хэвээрээ байгаа" гэсэн хариулт өглөө.
Таны хүүхэд урьд нь хүүхдийн мөнгө авч байсан бол гэрээт банкан дахь дансанд нь мөнгө орно.
Харин шинээр төрсөн хүүхдээ эх, эцгийн иргэний үнэмлэх, хүүхдийнхээ төрсний гэрчилгээний хамт банканд бүртгүүлж, дансаа нээлгэснээр хүүхдийнхээ мөнгийг авах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ