Монголыг зорих жуулчдын тоо өсчээ


НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (UNWTO) 2017 оны ээлжит тайлангаа танилцууллаа. Тус тайланд он гарснаас хойш хүлээн авсан жуулчдын тоо өсөлттэй байгаа улс орнуудыг жагсаасан бөгөөд Монгол Улс энэхүү өсөлттэй орнуудын нэгээр нэрлэгджээ.
UNWTO-гийн тайланд дурдсанаар, 2017 он гарснаас хойш Монгол Улсыг зорих гадаадын жуулчдын тоо 28.3 хувиар өссөн байна. Гэвч жуулчдын тооноос харвал төдийлөн өндөр биш буюу 400 мянган жуулчин Монголд ирээд байгаа аж.
2017 оны эхний хагас жилд жуулчид олноор зорчиж байгаа 10 орны жагсаалтыг Палестин тэргүүлж, Египет удаалжээ. Араас нь Хойд Марианы арлууд, Исланд, Тунис, Вьетнам, Уругвай, Никарагуа, Монгол, Израйль жагссан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ