Монголын танкчид шилдэг 12 багтав


ОХУ-д "Арми-2017" олон улсын цэргийн тэмцээн болж буй. Зэвсэг техник өндөр хөгжсөн 19 орны Зэвсэгт хүчний танкчидтай Монголын танкчин дайчид өрсөлдөж нэгдүгээр шатанд тэнцсэн байна. Тодруулбал, 19 орны 55 экипажууд оролцсон уг тэмцээний эхний шатанд нийлбэр дүнгээр эхний 12 байр эзэлсэн орны экипажууд хоёрдугаар шатанд шалгаран цааш өрсөлдөх эрхтэй болжээ. Эдгээр 12 оронд Азербайжан, Армен, Белорус, БНХАУ, Венесуел, Иран, Казакстан, Киргиз, Монгол, ОХУ, Серби, Энэтхэгийн экипажууд багтсан байна. Эхний шатны тэмцээнүүд танк нэг бүрийн уралдаан хэлбэрээр явагдсан бол хоёрдугаар шатанд багууд “Буухиа” уралдаанаар ялагчаа тодруулах аж.
Өнгөрсөн жил манай улсаас мөн энэхүү тэмцээнд оролцож байсан бөгөөд“Танкийн биатлон”-ы шигшээд ОХУ, Беларусь, БНХАУ, Казахстан улсын баг аваргын цомын төлөө өрсөлдөхөөр шалгарч, шигшээ уралдааны наймдугаар байрт Монголын баг тамирчид орж байлаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ