Уран бичлэгийн "Монгол туургатан" наадам боллоо

Монгол угсаатны аугаа өв соёлМонгол уран бичлэгийн “Монгол туургатан” хүүхдүүдийн анхдугаар наадам Монголын хүүхдийн урлан бүтээх төвд боллоо.

Монгол үндэсний эрт эдүгээ цагийн хэл аялгуугаарМонгол туургатан хүүхэд багачуудын ур ухаан, авьяас билгээрбүтсэн “Монгол туургатан” уран бичлэгийн наадамд БНХАУ-ын Өвөр монголын өөртөө засах орны болон Монгол хүүхдүүдийн 180 гаруйшилдэг бүтээл оролцож байгаагаараа онцлог юм. Уг үзэсгэлэнгийн гол зорилго нь мартагдажбуй босоо Монголбичиг, өв уламжлал хэл соёлоо сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, эрхэмлэн дээдлэх, Монгол туургатан хүүхэд багачуудыннайзлаж нөхөрлөххарилцан хөгжихөдоршино.Үзэсгэлэнд нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Утаг Урлаг солилцооны нийгэмлэгийн дарга О.Тэгшээ нар оролцожавьяас чадвар, ур оюунаа дайчлан оролцсон хүүхдүүдэдбаяр хүргэж мөнгөн шагнал бэлэг дурсгал, өргөмжлөл гардуулав гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ