Ухаалаг цаг шинэчлэгдэж улам боловсронгуй болно


“Apple” компани ухаалаг цагаа шинэчилж, үүрэн холбооны сүлжээнүүдэд шууд холбогддог хувилбарыг энэ оны эцсээр гаргахаар төлөвлөжээ. Энэ нь “iPhone” гар утаснаас хэт хамааралтай байдлаа бууруулах зорилготой хийж буй алхам гэж шинжээчид дүгнэсэн байна.
“Apple”-ийн худалдаанд байгаа ухаалаг цаг нь утасгүйгээр “iPhone”-д холбогдож хөгжим сонсох, газрын зураг татах, мессеж илгээх зэрэг үйлдлүүдийг хийдэг. Харин тус компани энэ оны эцэс гэхэд "LTE" чип технологид суурилсан, “iPhone”-д холбох шаардлагагүй, олон төрлийн функцээр ажиллах боломжтой шинэ ухаалаг цагаа гаргана гэж мэдээлсэн байна. Тодруулбал, ухаалаг цагийг дангаар нь шинэ дуу татах, аппликэйшн хэрэглэхэд ашиглана гэж эх сурвалж мэдээлжээ. Энэхүү шинэ ухаалаг цагт ашиглах "LTE" модемийн технологийг "Intel" корпораци нийлүүлэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ