Энэ жил 1000 орчим оюутан "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагджээ

Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, УИХ, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар "Оюутан цэрэг" хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа. Арга хэмжээний үеэр МУБИС, ХААИС, АШУҮИС, ШУТИС, "Зохиомж" дээд сургуулийн төлөөллүүд байлцаж, хөтөлбөрт хамрагдаж буй оюутан цэргүүдтэйгээ уулзалт зохион байгуулсан юм.

Тус хөтөлбөр дөрөв дэх жилдээ үргэлжилж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 3500 орчим оюутан хамрагдаж, бэлтгэл үүрэгтний үнэмлэх гардаж, тангарагаа өргөсөн байна.

Харин энэ жил баруун, зүүн, төвийн бүсээс 300, нийслэлээс 700 оюутан тус хөтөлбөрт хамрагдаж байгаа юм.

Удахгүй тангарагаа өргөх тэдний хувьд "Оюутан цэрэг" хөтөлбөрт хамрагдсанаар хүмүүжил, төлөвшлийн өндөр ач холбогдолтой болохыг онцолж байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ