Зүрхний гажигтай 10 хүүхдэд хагалгаа үнэгүй хийнэ

Энэ сарын 5-8-ны өдрүүдэд БНСУ-ын Данвон эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар Баянхонгор аймагт ажиллаж, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийж, эм олгожээ. Тэдний гол зорилго нь төрөлхийн зүрхний гажигтай хүүхдүүдийг БНСУ-д 100 хувь үнэ төлбөргүй эмчлэх аж.

2014 оноос эхлэн Монгол Улсад оношлогоо эмчилгээ хийж эхэлсэн тус эмнэлгийн хамт олон гурван жилийн хугацаанд Баянхонгор аймгийн 23 хүүхдэд зүрхний мэс ажилбар амжилттай хийжээ. Энэ жил арван хүүхдийг сонгож, эмчилгээ хийх юмсанж.

Хүүхдүүдийн хагалгаа, тэдний асран хамгаалагч нарын зам, байр хоолны зардлыг бүгдийг 100 хувь хөнгөлөх аж.Нэг хүүхдийн хагалгааны зардал 60 мянган вонн болдог байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ