Цэцэрлэгийн нэмэлт бүртгэл эхэллээ

Төрийн өмчит цэцэрлэгт шинээр элсэгчдийг цахимаар бүртгэдэг болсон. Энэхүү бүртгэл дуусахад 16 хоног үлдээд байна. Энэ жил цэцэрлэгт шинээр орох 39250 хүүхэд байгаа бөгөөд 17462 нь буюу 44 хувь нь цахимаар бүртгүүлжээ.

Харин өнөөдрөөс нэгдсэн журмаар цэцэрлэг дээр нь багш ажилтнууд нэмэлт бүртгэл хийх аж. Цэцэрлэгийн онцлог, ачааллыг харгалзаж зорилтот бүлгийн хүүхдүүдийг 20 хүртэл хувиар тооцон, нэмж элсүүлэх боломжтой. Уг элсэлтийг энэ сарын 21-24-нд уламжлалт аргаар зохион байгуулахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ