Нэг дор их хэмжээний шар айраг уух нь зүрхний шигдээст хүргэдэг


Нэг дор уусан их хэмжээнийшар айраг зүрхний хэм алдагдуулж,зүрх-судасны өвчинтэй болж, шигдээс хүргэж болох юм. Эрдэмтэд Мюнхений «Октоберфест» их наадамд оролцогчдод шинжилгээ хийснээр уг дүгнэлтэд хүрчээ.
Нэг суудал дээр хоёр литр шар айраг уух нь зүрхний хэмалдагдуулан, зүрхний дутмагшилд орж, улмаар шигдээс авах эрсдэлийгихэсгэдгийг эрдэмтэд илрүүлсэн байна. Тэд 2015 онд Мюнхений «Октоберфест» их наадмын үеэр судалгаа хийжээ.
Нэг литр цусанд ногдохсогтууруулах ундааны грамм бүр ньзүрхний хэм алдагдах эрсдэлийг 75%-иар нэмэгдүүлж байсныг цуглуулсан мэдээ баримтад хийсэн дүн шинжилгээ харуулсан байна.
Судлаачид алкотестер болон зүрхнхий бичлэг хийдэгавсаархан багаж хэрэглэн шинжилгээ хийхдээ, «Октоберфест» их наадамд ирсэн гурван хүн тутмын нэг нь зүрхний хэм алдагдалтай байжээ. Гэтэл нийт хүн амын дунд зүрхний хэм алдагдалт ердөө 4% байдаг байна. Ингэхдээ тохиолдлын дөрөвний нэг гаруйд нь зүрхний цохилт түргэссэнбайжээ.
Харин хэр тааруу уудаг 4131 оролцогчийн 2,7%-днь л хэм алдагдалт ажиглагдаж, 0,4%-ийнх нь зүрхний цохилт түргэссэн байжээ.
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх ньзүрхний үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөгийг эрдэмтдийн багийнхан цаашид судлахаар төлөвлөж байгаа аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ