Янгир мялзангаар өвчилжээ

Өнгөрсөн хавар нэн ховордсон монгол бөхөн бог малын мялзангаар өвчилж, 10.908-аас 4900 шахам болтлоо цөөрсөн. Цаг агаар дулаарч бөхөн хорогдох нь эрс багассан гэж мэргэжлийн байгууллага, орон нутгийн холбогдох албаныхан мэдээлж буй. Гэтэл Ховдын Дарви суманд ч мөн ийм тохиолдол илэрч, янгир мялзангаар өвчилж эхэлжээ. Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнхан өвчилсөн цөөнгүй янгиртай таарсан байна.

Энэ талаар аймгийн Мал эмнэлэг, Байгаль орчны газруудад мэдээлсэн бөгөөд мэргэжилтнүүд газар дээр нь очиж өвчтэй янгираас цусны сорьц авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлэхээр илгээжээ. Гэхдээ одоогоор хариу нь гараагүй байгаа аж. Янгир үхсэн талаарх мэдээллийг “Бөхөн хамгаалах сүлжээ” багийнханд малчид байнга ирүүлэх болсон аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ