Баяннуур нууранд ОХУ-ын иргэн осолджээ

Завхан аймгийн Сантмаргац сумын Билүүт хэмээх газар сумын төвөөс 30 км-т орших Баяннуур нууранд ОХУ-н иргэн Черняев Вадим Анатольевич /46 настай, эрэгтэй/ живж, осолдсон тухай дуудлагаэнэ сарын 6-ны 10.58 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч хоёр автомашин хоёр завьтай, Увс аймгийн онцгой байдлын газраас дөрвөн алба хаагч, нэг автомашинтай, сум орон нутгаас гурван иргэн нэг автомашинтай, цагдаагийн газраас найман алба хаагчнийт 28 хүн таван техник хэрэгсэлтэйгээрнууранд эрэн хайх ажиллагаа явуулсан аж.

Эрлийн ажиллагааг Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд, Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга нар удирдан тав хоногийн хугацаанд явуулж, цогцсыг өнөөдөр /2017.08.11/ 09.15 цагт нуурын эргээс 1.5км зайтай, 12м гүнд хөвж явсныг олж гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ