Ч.Батболдыг нэг сарын хугацаатай хорьж эхэллээ


Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн, тагнаж чагнасан хэргийг илчилсэн гэрчүүдийн шүүх хурал саяхан болж өнгөрлөө. Түүнийг өчигдөр өглөө үүрээр гэртээ байхад нь албадан баривчилж авч явсан билээ.
Өнөөдөр болж өнгөрсөн анхан шатны шүүх хурлаар Ч.Батболдыг гэрч бус холбогдогч хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 13.12 буюу хууль бусаар мөрдлөг хийсэн гэх хэргийн яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорьж, шалгах шийдвэрийг гаргасан байна. Энэ талаар түүний өмгөөлөгч н.Ууган-Эрдэнэ:
“Мөрдөн шалгах ажиллагааг АТГ-аас хийж, хяналтыг нийслэл Прокурорын газраас хийж байна. Ч.Батболдыг нэг сараар хорих саналыг прокуророос гаргасныг Чингэлтэй дүүргийн шүүх хүлээж авлаа. Өөрөөр хэлбэл, нэг сар цагдан хоригдох боллоо. Шүүх үзэхдээ “Ч.Батболд нь мөрдөх, тагнах ажиллагаанд өөрөө гар бие оролцсон хүн байна. Тиймээс гэрч биш яллагдагч гэж үзсэн. Миний авсан аман мэдээллээр одоогоор энэ хэрэгтэй холбогдуулан долоон хүнийг хорьчихсон байна. Тэр хүмүүсийг бүгдийг нь цагдан хорих үйл ажиллагаа шүүхээс явуулаад байх шиг байна. Одоо Ч.Батболдыг цагдан хорих 461 дүгээр ангид хорьж байна. Ч.Батболд дагаж мөрдсөн, тагнаж чагнасан хэргийг илчилсэн, илрүүлэхэд туслаж байхад ийм шийдвэр гаргасан нь өөрөө хууль зөрчсөн явдал боллоо. Тиймээс дараагийн шатанд гомдол гаргана” гэлээ.
Д.Ган
СЭТГЭГДЭЛ БИЧИХ