Айлууд стандарт "00"-той болжээ


Усны улиралд борооны үерт туугдан замаар урсаж буй шаргал усыг гайхаж болох юм. Их хэмжээний бороо орж эсвэл үер буух үеээр айлуудын стандартын шаардлага хангаагүй 00 дүүрч хальж урсдаг аж.
Тэгвэл энэ асуудлын гарц болгож оюутнууд нэгэн төслийг өнгөрсөн сараас эхлэн хэрэгжүүлж эхэлжээ.
АШУИС-ын дөрөвдүгээр дамжааны оюутан О.Саранцэцэг, МУИС-ын химийн инженэрчлэлийн дөрөвдүгээр дамжааны оюутан Ш.Балжинням, МУИС- УЗА оюутан Б.Намуунцэцэг нар хамтран БЗД-ын 27 хороонд Ирээдүй-БЗД төслийг хэрэгжүүлж байгаа аж.
Оюутнууд хэлэхдээ "Стандартын шаардлага хангаагүй ариун цэврийн байгууламж хэрэглэсээр байх нь хөрсний бохирдлоос гадна бидний эрүүл мэндэд ч хамгийн их хор хөнөөл учруулдаг" гэв.
Тухайлбал халдварт шар, гар хөл амны өвчин зэрэг хавар намар бүрт л ихэсдэг халдварт өвчнүүд бохир жорлонгоосүүдэлтэйг анхааруулж байлаа.
Мөн тэд "Хүмүүс ая тухтай газарбие засахыг бүгд л хүсдэг. Гэвч сайжруулъя гэхээр 300-400 мянгаар 00 барих айл тэр бүр олдохгүй шүү дээ. Мөн зарим хэсгийн хөрс нь хад ихтэй учраас гараар ухахад хэцүү байдаг" гэлээ. Тиймээс төслийн хүрээнд нүх болон нүхний доторлогоог бүрэн шийдэж өгчээ.
Мөн брүс мод болон гадна талын дээврийн төмөр болон нүхний доторлогоог Нутгийн шийдэл сангийн санхүүжилтээр шийдэж өгсөн аж. Иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж зааварчилгаа болгон гурван удаагийн сургалт орсон байна.
Ингэснээр иргэд хөрсөө бохирдуулдаггүй, эрүүл мэндэд хор хөнөөлгүй стандартын 00-той болжээ.
Нийт 3 хэсгээс 10 айлыг сонгоно авч стандартад нийцсэн сайжруулсан нүхэн жорлонтой болгохоор 70%-ын санхүүжилтийг үзүүлсэнээр 10 айл стандартад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болжээ. Нүхний доторлогоог цэмэнтэн кольцогооршийдэж өгсөн байна. Сайжруулсан нүхэн жорлон агааржуулагчтай байх хэрэгтэй бөгөөд суултууртай ая тухтай 00-ын шийдэл ч тусгагджээ.
Нутгийн шийдэл сангаас дэмжин ажиллаж буй энэхүү төсөл Өмнөговь, Говь-Алтай, Орхон, УБ хот гэсэн 4 байршилд хэрэгжиж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ