Тарган хүмүүсийн тухай сонирхолтой баримтууд


Орчин үеийн хүн нийтээр мэдэх хэвшмэл бодлын золиос олонтоо болдог байна. Тухайлбал, тарган байх нь эрүүл мэндэд муу гэх. Гэвч тогтвортой илүүдэл жинтэй байх нь жингээ байнга хасч, дараа нь буцаад таргалдаг хүмүүсийг бодвол хавьгүй дээр. Харин10-15 килограммын илүүдэл жин нь хоолтой, хоолгүй явж турахаас дээр, ингэж явах нь эрүүл мэндэд илүүхортой.
Илүүдэл жинтэй хүмүүс АНУ-д л илүүтэй тааралддаг гэж бодох хэрэггүй.НҮБ-ын сүүлчийн илтгэлээс үзвэл,Мексик (эндхийн арван хүн тутмын долоо нь илүүдэл жинтэй гэнэ), Аргентин, Венесуэл, Ирак, Ливи, Сири, Тринадад-Тобаго, Турк, Чех, Чилийн иргэд мөн ийм асуудалтай аж.
Харин Япон, Хятадад тарган хүмүүс бусдаас цөөхөн. Дорно зүгийн орнуудад өрнөдийнхнийг бодвол, илүү зөв хооллодог байна. Энд цагаан будаа, ногоог ахиу, харин сахар, өөх тостой хоол бага иддэгучир, тэндхийнард түмэн жин нэмсэн ч хорт хавдраар өвчилөх эрсдэл бага байдаг гэнэ.
Илүүдэл жинтэй болгодоггүй хамгийн зөв хооллолт нь загасны мах, оливын тос, дарс болон ногоо орсон Газрын дундад тэнгисийнхоол гэж одоо үздэг юм.
Жингийн нэмэгдэл болон гэрэлтэй үе хоорондоо шууд хамааралтай болж таарчээ.Өдөр нь нарлаг байх тусам, бага идэхийг хүсдэг байна.Харин шөнө, тас харанхуйд (мэдээжээр унтдаггүй хүмүүс)юм идэх хүсэл тэсэхийн аргагүй төрдөг байна.
Хэрвээ хүний жин байнга нэмэгдэж байгаа бол, энэ нь асуудлыг яаралтай шийдвэрлэх шалтгаан мөнөөс мөн. Бага идвэл, жин буурах юм шиг бидэнд санагддаг.Гэтэл тарган хүмүүс туранхай хүмүүсийнх адил бага багаар байнга шахуу иддэг ч, яалт ч үгүй жин нэмэгдээд л байдаг, энэ нь удаан хугацааны эмчилгээ хийлгэхийг шаардаж буй бие махбодийн өөрчлөлт гэсэн үг юм.
Таргалалт нь үхэлд хүргэдэг хорт зуршлуудаас хоёрт ордог (тамхи татахын дараа).
Одоо харамсалтай нь, маш олон хүүхэд мяраатай байгаа юм. Олон оронд мяраалаг хүүхдүүдэд зориулсан машины суудал үйлдвэрлэж эхлэжээ. АНУ-д гэхэд л зургаа хүртэл насны ийм хүүхэд бараг 300 мянга байдаг гэнэ.
Мэдээж, амьдралын хэв маяг биш, харин элдэв өвчин ньтаргалалтын шалтгаан болж байдаг билээ.Жишээ нь, Саудын Аравид 610 килограмм жинтэй нэг залуу байдаг.2013 онд түүнд жин хасах мэс засал хийсэн байна. Тэгэхэд ийм жинтэй хүнийг даах ор, мэс заслын төхөөрөмж ч байгаагүй аж.Одоо залуу 80 кг турсан ч, энэ нь зөвхөн эхлэл төдий юм.
Хүний бүртгэгдсэн хамгийн их жин нь 635 кг юм. Америкийн Вашингтон муж улсын Жон Бруэр Миннох 12 настайдаа 135 кг жинтэй байжээ.Түүний жин тасралтгүй нэмэгдэж, 1978 онд 635 кг-д хүрсэн байна. Мөн оны гуравдугаар сард тэр зүрхний болон амьсгалын дутмагшилдорж, түүнийг Сиэтлийн их сургуулийн эмнэлэгт хүргэхэд 12 гал сөнөөгч шаардагдсан байна.Тэр усан хавантай байсан бөгөөд түүний биед 400 кг шингэн хуримтлагдсаныг эмчт ооцоолжээ.Миннос эмнэлэгтхоёр жил эмчлүүлэхдээ,нийлүүлсэн хоёр орон дээр хэвтдэг байсан байна. Түүнийгэргүүлж тойруулахад 13 хүн хэрэгтэй болдог байжээ.Миннох эмнэлэгт эмчлүүлж байхдаа Жанетт гэгч эмэгтэйтэй гэрлэсэн бөгөөд тэр ердөө 50 кг жинтэй байсан учир,тэдхамгийн их жингийн ялгаатай хос болсон гэдэг.Миннохыг 1200 калорийн эмчилгээний хоолоор хооллож, 1980 онд эмнэлгээс гаргах үедээ тэр 419 килограмм турсан байна. Гэвч энэ нь түүний биед ноцтой нөлөөлж, улмаар тэр 1983 онд 41 настайдаа нас баржээ.
Харин олон оронд тарган хүмүүстзориулсан хөшөө байдаг байна. Энэ нь ямар учиртай юм, бүү мэд!
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ