“Мэргэн” шийдвэр гаргасан Ким Чен Уныг Трамп магтав

БНАСАУ-ын тэргүүн Ким Чен УнГуамын арал руу пуужин харвахаас татгалзан, мэргэн шийдвэр гаргалаа гэжАНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп итгэлтэй хэлжбайна. Америкийн төрийн тэргүүн өөрийн Твиттерт ингэж бичжээ.

Америкийн цэргийн баазууд байдаг Гуам аралд пуужингаар цохилт өгөх төлөвлөгөөнөөсөө татгалзсанБНАСАУ-ын удирдагч Ким Чен Унд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт талархал илэрхийлснийг хэвлэлд дурдсан байна.

“Ким Чен Ун маш мэргэн, маш үндэслэлтэй шийдвэр гаргалаа.Эс бөгөөс сүйрэл болох байсан юм” гэж Трамп бичжээ.

Пхеньяны эрх баригчид Гуам арал дахь америкийн цэргийн баазуудад пуужингийн цохилт өгөх төлөвлөгөө боловсруулж байгаагаа түрүүнд нь мэдэгдсэн юм. Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун хэрвээ өөрийг нь ийм шийдвэр гаргасан тохиолдолдхэзээ ч цохилт өгөхөд бэлэн байхыг цэргийнхэнд тушаасан байна.

Гэвч сүүлд нь Ким Чен Ун Гуам арал тийш пуужин харвахаар бэлтгэж байсныг цуцлахаар шийдвэрлэжээ.Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Инийг шинэ дайн гарахаас сэргийлэхийг уриалсны дараа ингэж шийдвэрлэсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ