60 тэрбум төгрөгтэй холбоотой А.Ганбаатар мэдээлэл хийнэ

МАН-ын 60 тэрбум төгрөгтэй холбоотой дуулиан шуугиан намдахгүй, улам анхаарлын төвд орсоор байна. Үүнтэй холбоотойгоор "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр 12:00 цагаас 60 тэрбумын бичлэгт нэр холбогдсон А.Ганбаатар мэдээлэл хийхээр болжээ. Тэрбээр 60 тэрбум төгрөг босгох төлөвлөгөөг гардан боловсруулсан хүн гэгдээд буй юм.
Түүнчлэн энэ асуудлаас болж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлэг НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах албан бичгийг өргөн барихаар мэдээлэл тараад байсан юм. Огцруулах албан бичгийг өнөөдөр НИТХ-ын МАН-ын бүлгийнхэн нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын байранд Ц.Сандуйд өөрт нь өгөх бололтой. Одоогоор 20 гаруй гишүүн огцруулах бичигт гарын үсэг зурсан гэх мэдээ байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ