"Багшийн Цалинг Нэмэгдүүлэх" түр хорооноос яг одоо мэдээлэл хийж байна

"Багшийн Цалинг Нэмэгдүүлэх" түр хорооноос яг одоо сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна. Тэд Засгийн газар болон холбогдох байгууллагуудад цалинг Нэмэгдүүлэх шаардлага хүргүүлэхээр болжээ.

12:19 өнөөдөр

Хурлын эхэнд 30 мянган багш нэгдэж наймдугаар сарын 10-нд багш нарын түр хороо байгуулсан талаар мэдэгдлээ.

Тэд Засгийн газраас есдүгээр сарын нэгнээс өмнө цалингийн доод хэмжээг 1.6 төгрөг болгон нэмэхийг шаардав.

Уг шаардлагын хариуг наймдугаар сарын 24 хүртэл хүлээх бөгөөд биелүүлэхгүй бол хугацаагүй ажил хаялт зарлана гэв.

Өөрөөр хэлбэл нийт 32 мянган багш есдүгээр сарын 1-нд ажил хаялт зарлах аж.

Тэд "Бид өмнө нь 20-25 хүүхэдтэй ажилладаг байхдаа ч энэ цалингаа авч байсан. Өнөөдөр 50-60 хүүхэдтэй хүүхэдтэй ч энэ цалинг авч байна. Багш нар үнэхээр ачаалалтай ажиллаж байна. Зарим үед балга ус уух завгүй ажиллаж байна" гэлээ.

"Нэмэгдэл цалин гэж цалингийн 45 хувийг авах ёстой ч төсөвгүй гэсэн шалтгаанаар бүрэн авч чаддаггүй. 76 мянга гаруй багш нарын дийлэнх нь амьдрахын эрхэнд Солонгост хараар ажиллаж байна" хэмээн ярилаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ